Элэгний В вирусийн эсрэг сайн дурын дархлаажуулалтыг аймаг, нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет болон ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот өрөөнд хийж байгаа тухай тус эмнэлгээс мэдээллээ.
Нийт гурван удаагийн тун хийгдэх бөгөөд нэг удаагийн тун нь 5,000 төгрөг байна.
В вирусгүй гэсэн шинжилгээний хариугаа авчирч вакцинаа хийлгэнэ. Нийт гурван тун хийлгэсний дараа 10-15 жилийн дархлаа тогтох юм байна.
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийнэ.