“Halloween”-ий баярын бусдаас ялгаатай тал нь 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн, католик шашны зан үйлээс үүссэн шашны тэмдэглэлт өдөр гэдэг. Жил болгоны аравдугаар сарын 31-ийг зарим улс орнууд тэмдэглэдэг байв. Харин сүүлийн жилүүдэд маш олон орон тэмдэглэх болсон. Тиймээс нийтээр тэмдэглэх баяр ёслол биш учраас Халловины баяртай холбогдолтой үйл ажиллагааг ЕБС-иудад зохион байгуулахыг хориглосон тушаал шийдвэрүүд гардаг.
БШУЯ-наас үүнийг хориглосон тушаал, шийдвэрүүдийг 2018 оноос хойш гаргаж байгаа билээ.
Өөрөөр хэлбэл нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр, тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын, сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхыг үүрэг болголоо.
Эх сурвалж: БШУЯ