Фейсбүүк компанийг үүсгэн байгуулагч Цукерберг компанийнхаа нэрийг Мета болгон өөрчлөхөөр болсон талаараа 10 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн байна.
Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн бид Мета нэртэй болно. Өмнө нь надад сонгодог судалгаанууд таалагддаг байлаа. "Meta" гэдэг үг нь "дараа" гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Энэ нь үргэлж дахин өөр нэг зүйлийг бүтээх боломжтой гэдгийг бэлгэдэг байгаа юм" хэмээн ярьжээ.