Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өглөө. Тухайлбал:
- Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан, мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг харьяа байгууллагуудад үүрэг болгон Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хариуцууллаа.
- Дүүрэг бүр барилгын хашаа, хайсыг журамд нийцүүлэн, шаардлага тавин ажиллахыг санууллаа. Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй байршлуудад газар чөлөөлөлт хийхийг есөн дүүргийн Засаг дарга нарт даалгав.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт барьж буй барилгын түр хашааны стандартыг хангуулан, норм дүрэмд нийцүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, хяналт шалгалтын ажлуудаа эрчимжүүлэхийг НМХГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба тэргүүтэй байгууллагуудад үүрэг болгосон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС