Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 450 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 366 нь Улаанбаатар хотод, 84 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1744 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12741 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 34015 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн- 5521
- Хүндэвтэр- 5487
- Хүнд- 1460
- Маш хүнд- 273 хүн байна.