УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлэхдээ “Сүүлийн үед ижил хүйстнүүдийн жагсаал, цуглаандаа жаахан хүүхдүүдийг оруулж, бэлгийн байтугай нас биед ч хүрээгүй хүүхдүүдийг авч жагсаагаад явах юм. Тэр бэлгийн цөөнх гээд байгаа ижил хүйстнүүд чинь гаднаас санхүүждэг, байр савтай, төрийн бус байгууллагатай, хангамж өндөртэй болоод байна гэх юм. Энэ цаашдаа Монгол Улсын хүн ам зүйн бодлогод нөлөөлөх байдал үүсэх юм биш биз дээ. Энийг хувь хүний эрх гээд дэмжээд байх шаардлага юу байгаа юм”