Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын явуулын 41, суурин 41 цэгт 91 багийн 355 эмч, ажилтан ажиллаж, 5,918 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.
Дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүй хийх тул та 09:00-17:00 цагт өөрт ойр байрлах аль ч цэгт очиж вакцин хийлгэх боломжтой.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр
- I тунд 54,
- II тунд 178,
- нэмэлт сэргээх тунд 3,866 буюу нийт 4,098 иргэнийг дархлаажуулсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.7 хувь, II тунгийн хамралт 71.1 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 23.6 хувь байна. Мөн 2,962 жирэмсэн эх, 12-15 насны 67,672 , 16-17 насны 26.627 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.