Цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гарсан.
Осолд орсон цагдаа нуруу нугас хэсэгтээ гэмтэл авсан байна. Тиймээс ГССҮТ-д хэвтэж, үзүүлж байгаа гэдгийг ТЦА-наас мэдээлсэн. Мөн Шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн зэргээ тогтоолгожээ.
Мөргөсөн жолоочийн хувьд эрэгтэй хүн бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд утсаа оролдож яваад хараагүй мөргөсөн хэмээн мэдүүлжээ.