Махны худалдааг хотын төвийн зургаан дүүргийн 31 байршилд зохион байгуулж, нийт 3400 тонн мах бэлтгэн нийлүүлнэ.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөөний хүрээнд 15 аж ахуйн нэгжийн 10 мянган тн мах бэлтгэх санхүүжилт бүрэн шийдэгдсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Өнөөдрийн байдлаар эдгээр аж ахуйн нэгж 5,500 тонн мах бэлтгэж, нөөцөлсөн байна.
Өргөтгөсөн арга хэмжээний үеэр идэшний махнаас гадна сүү, цагаан идээ, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, идэшний зориулалтаар үйлдвэрт бэлтгэж, жижиглэж савласан мах болон хөргөгч, хөлдөөгчийн лизингийн худалдааг зохион байгуулах ажээ.