Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 5,361 сорьцод PCR шинжилгээ хийхэд 491 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 374,532 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд
- 352 нь Улаанбаатар хотод,
- 139 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,815 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,083 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23,145 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 4,231
- Хүндэвтэр – 4,446
- Хүнд – 1,180
- Маш хүнд - 226 хүн байна.