Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, цэвэр орчинд зорчих нөхцөлийг хангах зорилгоор 2020 онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны урсгал зардлаас нийтийн бие засах газар хийжээ.
Тодруулбал, эмэгтэй хоёр, эрэгтэй хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие засах нэг тасалгаатай, хоёр угаалтууртай, цахилгаанаар халааж, цэвэр, бохир усны шугамд холбох зориулалттай хоёр нийтийн бие засах газрыг хийлгэсэн юм.
Тэдгээрийг байрлуулах газрын байршлыг Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох тухай” 2021 оны А/476, А/499 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо Драгон төвийн зүүн талд, Хан-уул дүүрэг 2-р хороо “Ажилчны алдар” талбайд тус тус шийдвэрлүүлж инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг өнгөрөгч аравдугаар сард гүйцэтгүүлэн энэ сарын 10-ны өдөр мэргэжлийн комисс ашиглалтад хүлээн авч Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т өчигдөр хүлээлгэн өгч үйл ажиллагааг эхлүүллээ хэмээн УБ хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.