Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 777 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 571 нь Улаанбаатар хотод, 206 нь орон нутагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 0-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1846 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9331 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21248 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн- 3759
- Хүндэвтэр- 4210
- Хүнд- 1157
- Маш хүнд- 205 хүн байна.