Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын хойд хил дээр ажиллана. Мөн улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги, 0258 дугаар хүчжүүлсэн салбарын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм.
Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан нөхцөл байдалтай танилцана.
Орон нутгийн цаатан иргэдтэй уулзалт хийнэ гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.