“Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд: Койн манай зах дээр байтугай дэлхий дахинд цоо шинэ төлбөр тооцооны ирээдүйн хэрэгсэл гэж үзэж байгаа. Хэн яаж, хөгжүүлэх, яаж хандахаас шалтаалж тухайн зах зээл хөгжиж зөв явдаг. Үүнээс хэн нэгнийг хориглох нь утгагүй. Бизнесийн болон зах зээлийнхээ жам ёсоор сайн, муу нь шалгарч үлддэг. Харьцангүй жижиг зах зээл гэхэд маш их койн гарсан. Хүмүүсийн чөлөөлт сонголт, хүсэл, эрэлт дээр тогтож байгаа учраас үнэ нь хэлбэлздэг. Үүнээс нэг хэсэг нь ашиг хүртэж, нөгөө хэсэг нь эрсдэлд орох нь өөрөө бизнесийн дүрэм. Нийгэм бизнесийн мэдлэг, мэдээллээр хомс байгаагаас нийтээрээ аливаа зүйл рүү туйлширч, ханарч эрсдэл дагуулдаг. Энэ эргээд л иргэдийн хохь болдог.