Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг мэдээллийг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар сонссон. БНХАУ-аас өнөөдрийн байдлаар төмөр зам болон агаарын замаар бараа татан авч байгаа. Цаашид хилийн 0 цэг дээр дулаалгатай чингэлэг солилцох байдлаар зохион байгуулах талаар ажлын хэсэг мэдээлэл өгсөн.
Бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт харьцангуй сайжирсан тул үнийн өсөлт бага зэрэг буурч байгаа гэх мэдээллийг ажлын хэсгийнхэн мөн өгсөн" гэв.