Цас орсны улмаас авто замын ачаалал ихсэх хандлагатай байдаг. Тиймээс Нийслэлийн Хот тохижилтын газар авто замын хальтиргаа гулгааг арилгахын тулд 2253 тн зориулалтын бодис 583тн давсыг өвлийн бэлтгэл ажилд зориулан нөөцөлсөн байна. Энэ нь өвлийн турш хэрэглэхэд хангалттай хүрэлцэх хэмжээний нөөц ажээ. Өглөөний 6 цагаас эхлэн Зам талбайн 22 бригадын 298 ажилчид өдөрт 29-30 тн зориулалтын бодис болон давсыг цацан хальтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.