"Богд Зонхова" төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байр сууриа илэрхийллээ.
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. Гурван гишүүний саналаар нэмэгдсэн” хэмээсэн. Нэр бүхий гурван гишүүд нь Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нар гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
Тэрбээр "Улсын 2022 оны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарт их наядаар нь мөнгө суулгасан байна. Энэ мөнгө хүрэх ёстой хүмүүстээ хүрч байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Бүхнийг фронтын төлөө гэдэг шиг л хоёр жил явлаа шүү дээ.
Бидний амьдрал үргэлжилж байна. Улс, орнууд хилээ нээгээд эхэллээ. Монголд жуулчид ирээд юуг үзэж харах вэ. Би энэ төсөл үргэлжлэх ёстой гэж бодож байна. Гэхдээ одоогоор төсвөөс нэг ч төгрөг гараагүй. "Богд Зонхова" гэдэг ТББ зураг төсөл зэрэг ажлыг хариуцаж явдаг юм билээ" гэв.