Сангийн сайд Б.Жавхлан БНХАУ-тай хийж буй ачаа тээврийн асуудлаар тайлбар өглөө. Тэрээр "Замын-Үүдээр төмөр замаа хаахгүй байя. Ачаа тээврийг хаая гэж байсан. Өчигдрөөс эхлээд төмөр замаа ч түр хугацаанд хаах хэрэгтэй боллоо гэж БНХАУ-ын талаас мэдэгдсэн. Энэ долоо хоногт ийм байдалтай үргэлжлэх нь. Уг нь нэг хэсэг халдвар гараагүй гэж мэдээлж байсан. Харин сүүлийн арваад хоногт Эрээн хотод дахиад халдвар гарсан юм шиг байна. Гэхдээ чингэлэгтэй тээврээр 0 цэгээс бараа солилцох бүх саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Хэзээ албан ёсоор эхлэхийг нь хүлээж байна.
Гашуунсухайтад нөхцөл байдал арай дээр байгаа. Тээвэрлэлт бүрэн зогсоогүй. Өчигдрөөс 700 машинаар нүүрсээ гаргахаар тохиролцсон байсан. Харамсалтай нь, шинэ нөхцөл байдлаас үүсч 350 болж байна. Маргаашаас 200 болно гэж байна. Гэхдээ бас л богино хугацаанд авч буй арга хэмжээ. Дан чингэлгээр тээвэр хийе гэдгийг урдаас анхааруулсан" гэв.