Шатахууны үнийн зөвлөлийн шийдвэрээр АИ92 автобензинийн үнийг чөлөөлсөн. Ингэхдээ шатахууны үнийг дэлхийн зах зээлийн сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцож байхаар болсон юм.
Дээрх шийдвэр гарснаас хойш шатахууны үнэ хоёр удаа нэмэгдээд байна. 11 дүгээр сарын сүүлээр АИ 92 шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, 2150 төгрөг болсон. Тэгвэл өнөөдөр үнэ дахин нэмэгдэж, 2220 төгрөгөөр борлуулагдаж эхэллээ. Мөн дизель түлшний үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, 2890 төгрөг болжээ.