Бямба, 8 сар 13, 2022
Sain Medee
No Result
View All Result
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
  • Улс төр
  • Дэлхий
  • Видео
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Чөлөөт
No Result
View All Result
Sain Medee
No Result
View All Result

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ ЗОРЧИХЫГ УРИАЛЖ БАЙНА

Sain Medee Нийтэлсэн Sain Medee
2021/12/03
Ангилал Бусад, Нийгэм
31 0
0
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛЫГ ХАНГАЖ ЗОРЧИХЫГ УРИАЛЖ БАЙНА
8
SHARES
4.5k
VIEWS
Share on FacebookShare on Twitter

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/, Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж байна.

Жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, иргэд олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс 2021 оны 12 дугаар сарын 03, 04-ны өдрүүдэд Авто тээврийн үндэсний төвийн салбарын инженер, техникийн ажилтнуудтай хамтран зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ

Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.

Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн

 

Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хошууч Н.Ариунтөгс:

uploaded picture

"Өнөөдөр шалгалт гэхээсээ илүү зөрчил арилгах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, өвлийн дугуйн хяналт хийх, авто машинаас ялгарч буй хорт утааг хэмжих зэрэг хэд хэдэн чиглэлээр ажиллалаа. Жолооч нар нөлөөллийн үйл ажиллагааг дэмжин, тээврийн хяналтын газрын үзлэг оношлогоонд хамрагдаж, зөрчлөө арилгаж хөдөлгөөнд оролцож байна. Бусдын болоод өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс жолооч та авто замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүйн бүсийг тогтмол хэрэглэж занших, улирлын онцлогт тохируулан авто машиныхаа дугуйг сольж байх, тодорхой хугацаанд авто тээврийн үзлэг, оношлогоонд заавал хамруулж байх хэрэгтэй" хэмээн хэллээ.

uploaded picture

Хөдөлгөөнд оролцогч та бүхэн харилцан бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг БГД-ийн ГХУСАЗСЗ-өөс уриалж байна.

uploaded picture

Шалгалтаар:

-МУ-ын ЗХД-ийн 4-р хавсралтын 3-р зүйлийн 3.1-д заасан тээврийн хэрэгслийн дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ заасан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн

-Мөн хавсралтын 4-р зүйлийн 4.1-д заасан Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS 5013, MNS 5014, стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /утаа хаялт ихтэй/

-Мөн хавсралтын 4-р зүйлийн 4.4-д заасан Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /бүдүүн яндантай/

-Мөн хавсралтын 5-р зүйлийн 5.2, 5.3-д тус тус заасан Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, өнгөт халь наасан, гэрэл асахгүй болсон

-Мөн хавсралтын 6-р зүйлийн 6.6-д заасан урд салхины шил хагарсан, цуурсан, бохирдсон, 6.7-д заасан хаалга тэвшний түгжээ эвдэрсэн, гүйцэд хаагдаж нээгдэхгүй болсон

-Тээврийн хэрэгслийн тэвшин дээрх улсын дугаарын бичиглэл үндсэн өнгөнөөс ялгаж бичсэн эсэх, улсын дугаарыг буруу байрлуулсан, улсын дугаарыг нуун далдалсан.

Тусгай төхөөрөмжөөр хазайлгасан хуурамч улсын дугаар зүүсэн зэрэг зөрчил илэрч байна.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.
Бусад

Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.

2022/08/12
Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн
Бусад

Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн

2022/08/12
Барлэе рестораныг үүсгэн байгуулагч Э. МӨНХЗУЛ: Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж ажилладаг
Бусад

Барлэе рестораныг үүсгэн байгуулагч Э. МӨНХЗУЛ: Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж ажилладаг

2022/08/11
Дараагийн мэдээ
Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа

Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Их уншсан

Регистрийн дугаараа оруулаад "300 мянган төгрөгөө аль дансандаа орсон эсэхийг" шалгаарай

2021/04/13
Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

Үзмэрч засалч Л.Нямаагийн Гоо үзэсгэлэн гадна дотроосоо ч гэрэлтэж байдаг

2021/11/23

Хүүхдийн мөнгийг ирэх сараас эхлэн 20 мянган төгрөг болгоно

2021/06/11

Монгол бүсгүй Ж.Мөнхсаран АНУ-ын агаарын цэргийн ахмад болжээ

2021/04/21
Монголын төгс үзмэрч Л.Нямаатай танилц

Монголын төгс үзмэрч Л.Нямаатай танилц

2022/03/30

Онцлох

Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.

Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.

2022/08/12
Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн

Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн

2022/08/12
Барлэе рестораныг үүсгэн байгуулагч Э. МӨНХЗУЛ: Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж ажилладаг

Барлэе рестораныг үүсгэн байгуулагч Э. МӨНХЗУЛ: Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж ажилладаг

2022/08/11
Байгаль орчинд ноцтой хохирол учруулсан Эрхэт капитал ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

Байгаль орчинд ноцтой хохирол учруулсан Эрхэт капитал ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо

2022/08/11

Бидний тухай

Сайн мэдээ

Бидэнтэй нэгдэх

Ангилал

  • Бусад
  • Видео
  • Дэлхий
  • Нийгэм
  • онцлох
  • Улс төр
  • Чөлөөт
  • Эдийн засаг

Шинэ мэдээ

  • Хямд төлбөртэй сургалтаар дамжуулан БНСУ-н их дээд сургуулиудад суралцах боломж олгоно.
  • Баянзүрх дүүрэг бүх цаг үед аж ахуй нэгжүүдээ жижиг, том гэж ялгалгүй дэмжсээр ирсэн
  • Барлэе рестораныг үүсгэн байгуулагч Э. МӨНХЗУЛ: Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй байхыг хичээж ажилладаг
  • Байгаль орчинд ноцтой хохирол учруулсан Эрхэт капитал ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолоо
No Result
View All Result
  • Homepages
    • Home Page 1
    • Home Page 2
  • Нийгэм

© 2021

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In