“Өвлийн идэш” арга хэмжээний хоёр дахь үе шат өнөөдрөөс буюу 12-р сарын 6-наас эхэлж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 7 цэгт махны худалдааг өргөжүүлнэ. Ингэснээр иргэд өөрт ойр байрлах цэгээс сонголтоо хийх боломжтой болж байна. Зүүн талд “Амгалан” зах, “Тэнгэр” бөөний худалдааны төв, хотын төвд “Саруул” зах, баруун талд “Хархорин” худалдааны төв, урагшлаад “Монгол фермер”, “Лавай” худалдааны төв, мөн шинээр Яармагт нээгдсэн орчин үеийн тоног төхөөрөмжтэй “Фүүд сити” худалдааны төвд аймгууд нийлүүлэлтээ хийх хуваарь гаргасан байна.