Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсч, хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхааруулж байгаа. Өчигдөр орсон цасны улмаас нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай цасанд дарагдаж, халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрджээ.
Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь хариуцсан зам талбайд ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН машин техникээр давс, бодисыг цацан ажиллаж байна.
Өнөөдрийн /2021.12.10/ өглөөний 08:00 цагийн байдлаар 65 тонн бодис авто зам болон гулгаа халтиргаа үүсч болзошгүй газруудаар цацаж, Авто баазын албаны үйлчилгээний бичил 15 техник, бодисны тусгай зориулалтын 11 мөн зам цэвэрлэгээний машин 15 машин тус тус үйлчилгээг хийж байна.