УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан бүртгэлийн лавлагаа, үйлчилгээ цахимжуулсантай холбоотой мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 150 гаруй үйлчилгээг үзүүлдэг. Гадаад паспортын лавлагаа буюу гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia системээр дамжуулан 2400 орчим иргэн аваад байна. Иргэний бүртгэлтэй холбоотой есөн төрлийн 19 үйлчилгээг цахимжуулснаар иргэд нийтдээ 200 гаруй сая төгрөг хэмнэсэн.
Улсын бүртгэлийн байгууллагын нийтдээ 1.1 гаруй лавлагаа, бүртгэлийн үйлчилгээг e-Mongolia системээр дамжин олгоод байна. Цахимд шилжсэнээр иргэн талаасаа 13 тэрбум төгрөг хэмнэсэн.
Цахим гарын үсгийн тухай хуультай холбоотойгоор тоон гарын үсэг олгох ажлыг 2022 оны тавдугаар сараас бүх нэгжээрээ дамжуулж хийнэ. Тоон гарын үсэг нь цахим орчинд иргэнийг таних хэрэгсэл болно. Улсын бүртгэлийн байгууллага 16-аас дээш насны буюу иргэний үнэмлэх авсан иргэн бүрдээ тоон гарын үсэг олгоно. Тоон гарын үсэг олгохтой холбоотойгоор 5.8 тэрбум төгрөг төсөвт суусан” гэв.