Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Алтансан” хотхоны нэгдүгээр орц 11 дүгээр давхрын цонхоор хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг ОБЕГ-т нэгдүгээр сарын 05-ны 16:24 цагт өгчээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:25 цагт ангийн байрлалаас гарч 11 км замыг туулан очиход 49 настай эрэгтэй Ч 16 давхар барилгын 11 дүгээр давхраас үсрэх гэж байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.