ОХУ Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гэрээний хүрээнд энхийг сахиулагчдаа Казахстанд буулгаж эхэлжээ. Энхийг сахиулагчдын эхний хэсэг болох агаар десантын анги Казахстанд буугаад байгаа аж.
Казахстаны Ерөнхийлөгч Касым Жомарт Токаев энхийг сахиулагчидаа илгээхийг хүссэний дагуу тус байгууллагын Хамтын аюулгүй байдлын зөвлөл хуралдаад энхийг сахиулагчдаа илгээх шийдвэр гаргаад байсан билээ.