Өчигдөр 16:24 цагийн үед Баянзүрх дүүргийн газар нутаг 16 давхар орон сууцны цонхноос хүн үсрэх гэж байгаа дуудлага холбогдох байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16:25 цагт ангийн байрлалаас гарч 49 настай эмэгтэй Ч цонхны давцангаас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна. Түүнийг тус дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст хүлээлгэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.