БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 17-р хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулжээ. Тус цэцэрлэг нь бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжсэн бөгөөд цэцэрлэгийн барилга нь дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлснээрээ онцлогтой аж. Мөн цэцэрлэгийн халаалтыг цахилгаанаар шийдсэн байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас БШУЯ-тай хамтран 2018 оноос Баянзүрх дүүргийн 17-р хорооны Бага насны хүүхдийн хөгжлийн стратегийг боловсруулж, туршиж 2019 онд дүүргийн хэмжээний стратеги болгон өргөжүүлсэн байна.