Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, олгох журмын талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Ирээдүйн өв сангийн тухай хуульд 2021 оны 11 дүгээр сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эцэг, эх болон хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсвэл сард нэг удаа хүсэлт гаргаж мөнгөн хэлбэрээр авах хэрэгтэй гэж нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр иргэд хүүхдийн мөнгөө авахын тулд сар бүр хүсэлт гаргах шаардлагатай болсон. Ерөнхий сайдын зүгээс сар болгон хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл чирэгдэл учруулна гэж үзэж энэ журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх боломжтой талаар судалж долоо хоногийн дотор танилцуулж, шийдвэрлэх үүргийг холдогдох сайд нарт өгчээ.