Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 86, хоёрдугаар тунд 111, гуравдугаар тунд 2859, дөрөвдүгээр тунд 4681 нийт 7737 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75 хувь нь нэгдүгээр тунд, 71.8 хувь нь хоёрдугаар тунд, 49.5 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 1.5 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3017 жирэмсэн эх, 12-15 насны 68417 хүүхэд, 16-17 насны 26976 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.