БОАЖ-ын сайд Н.Уртнасан өнөөдөр сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэж байгаа талаар айлуудаар орж, нөхцөл байдалтай танилцсан юм. Тэрбээр хэвлэлд өгсөн тодруулгадаа “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 4500 гэрээт ажилтан шахмал түлштэй холбоотой шалгалт хийж байгаа. Шалгалтын үеэр иргэдээс “Шахмал түлш нойтон байна, үүрмэг ихтэй байна” зэрэг гомдол их ирж байсан. Тиймээс шуурхай ажлын хэсэг гаргаж хяналт, шалгалт дахин хийлээ. Маргааш “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт очиж шалгалт хийнэ. Мөн Улаанбаатар хотод утааны голомт болж буй газруудад дрон нисгэж утгаа их гарч буй айлуудад очиж, шахмал түлш хэрэглэж байна уу, түүхий нүүрс болон бусад зүйлс түлж байна уу гэдгийг шалгаж, учир шалтгааныг зөв олох хэрэгтэй. Утаа ихсэж буй нөхцөл шалтгааныг зөв тогтоохгүйгээр буруу ташаа мэдээлэл тараах нь зохимжгүй байна. Тийм учраас шалгалтын ажиллагааг сайжруулж, ажиллах хэрэгтэй” гэв.