Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход бага хугацаа үлджээ. Улсын онцгой комиссын шийдвэрээр энэхүү баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх шийдвэр гарсан билээ. Тиймээс уламжлал ёсоор ах дүүс амраг садан гэр бүлдээ золголт хийн цомхон тэмдэглэх нь гарцаагүй юм. Хайртай дотнын хүмүүсээ дайлж цайлан гарын бэлэг бэлэглэн баярлацгаадаг. Цар тахлын нөлөөгөөр хил хаалттай ачаа барааны хомстол үүссэний улмаас импортын бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн олдоц муу зэргээс хамаарч хүмүүсийн гар цайлгах бэлэгний хувьд хүндрэлтэй асуудал тулгарч байна уу. Тэгвэл та бүхэнд дотооддоо үйлдвэрлэж байгаа жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийн чанартай эрүүл мэндэд тустай органик бараа бүтээгдэхүүнүүдийг цувралаар санал болгож байна. Та дархлаа дэмжсэн, эрүүл мэндэд ашиг тустай, үр өгөөжтэй бүтээгдэхүүн сонгож, цаашлаад үйлдвэрлэлээ дагаад улсын хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалт хийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй
Бид энэ удаагийн видеогоороо дархлаа дэмжих чацарганы шүүсийг, олон төрлийн савлагаатайгаар үйлдвэрлэн зах зээлд гаргадаг "МОЛО ЧАЦАРГАНЫ ШҮҮС"-ийн
- Найруулж уудаг 500 гр савлагаатай шүүс
- Найруулж уудаг 200 гр савлагаатай шүүс
- Шууд уудаг 200 гр савлагаатай шүүс
- Шууд уудаг 30 гр савлагаатай шүүс зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.
Үнийн хувьд маш боломжийн, эрүүл мэндийн ашиг тустай, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хайртай дотны хүмүүстээ бэлэг барин, мөн баярын ширээгээ чимэн зочдоо дайлахад сэтгэл ханамж дүүрэн байх болно. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн байгаа юм шүү гэж хэлээд бэлэглээрэй. Бэлэглэсэн болон бэлэг авсан хүндээ аль алинд нь сайхан санагдах болно.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖСЭН ТАНД БАЯРЛАЛАА.