Үзмэрч засалч Л.Нямаа сайжруулагч хэмээх усан бар жил гарч байгаатай холбогдуулан дараах зөвлөгөөг өгчээ.
Тэрээр хэлэхдээ Бар жилд жил орж буй хүмүүсийн анхааралд. Тусгайлан засалд 13,25,37,49,61,73 ны жил орж байгаа хүмүүс заслаа сайтар сайн хийлгэвэл зохилтой.Бие хямарч,хууч өвчин хөдөлж,хорлолд өртөх,сүлд хийморь доройтож,оношгүй өвдөж,насанд цөвтэй,ядарч сульдаж чилээрхэх тул тус тусын засал номыг хамгаалалтыг та бүхэн маань сайтар хийлгээрэй. Ирэх гай барцадыг урьдаас зайлуулах хэрэгтэй. Айл гэр бүл өөрийн голомтын галыг тахих,амь насаа даатгуулж,уул усны лус савдаг аргадуулж,хар цагаан хэл ам,хараал жатганд өртөх,гэмтэж бэртэхээс сэргийлж,гай барцадаас холуур байх,эрүүл мэндээ сайтар анхаарах хэрэгтэй.