ИМПОРТЫГ ОРЛОХ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ
Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход бага хугацаа үлджээ. Улсын онцгой комиссийн шийдвэрээр энэхүү баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх шийдвэр гарсан билээ. Тиймээс уламжлал ёсоор ах дүүс амраг садан гэр бүлдээ золголт хийн цомхон тэмдэглэх нь гарцаагүй юм. Хайртай дотны хүмүүсээ дайлж цайлан гарын бэлэг бэлэглэн баярлацгаадаг. Цар тахлын нөлөөгөөр хил хаалттай ачаа барааны хомстол үүссэний улмаас импортын бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн олдоц муу зэргээс хамаарч хүмүүсийн гар цайлгах бэлэгний хувьд хүндрэлтэй асуудал тулгарч байна уу. Тэгвэл та бүхэнд дотооддоо үйлдвэрлэж байгаа жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэлийн чанартай эрүүл мэндэд тустай органик бараа бүтээгдэхүүнүүдийг цувралаар санал болгож байна. Та дархлаа дэмжсэн, эрүүл мэндэд ашиг тустай, үр өгөөжтэй бүтээгдэхүүн сонгож, цаашлаад үйлдвэрлэлээ дагаад улсын хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулах хөрөнгө оруулалт хийн үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй
Бид энэ удаагийн видеогоороо арьсан эдлэлээр өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Ц.Бадам-Отгон бүсгүйг онцолж байна. Түүний хийсэн бүтээлүүд чанартайгаас гадна маш загварлаг хэрэглэгч танд сэтгэл ханамжийн баталгаа байх болно. Түүний үйдвэрлэдэг бүтээлүүдийг дурдвал : Бөс болон боди бэлт, тэлээ картын гэр,цүнх
Эдгээр бүтээгдэхүүнийг хэрэглэгч танд хүссэн өнгө загвараар урлаж өгч 100 хувь сэтгэл ханамжийн баталгааг өгөх болно.
Badmaa body belt-ийг захиалах бол “Badmaa body belt” гэсэн пэйж хаягаар захиалгаа өгрөөрэй.
Мөн 95610164 гэсэн утсаар холбогдон захиалга өгөх боломжтой.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн танд баярлалаа.
https://www.youtube.com/watch?v=qxqjy0rO4Us