Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1978 тохиолдол бүртгэгджээ. Батлагдсан тохиолдлын 1232 нь Улаанбаатар хотод, 746 нь орон нутагт байна. Тухайлбал, энэ хугацаанд орон нутагт хамгийн олон тохиолдол Өмнөговь аймагт батлагджээ. Харин таван аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Гэрийн хяналт, ажиглалтад 54136 хүн байгаа бол 11573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 103 хүний биеийн байдал маш хүнд байна. Энэ хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн энджээ.