Тус аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Өвлийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлаа цэвэрлэх, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс хашлагыг угаах юм.
Их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, нэгжүүд, 28 хорооны Засаг даргын ажлын алба, Хог тээвэр, үйлчилгээний байгууллагууд, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүд, их дээд сургууль, Сууц өмчлөгчдийн холбоод оролцоно.
Иймд аж ахуйн нэгж байгууллагууд, албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.