Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэхийг шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 7-ны өдрөөс зайн буюу цахим хэлбэрээр эхэлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрөөс танхимаар хичээллэх юм.
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулах бөгөөд цэцэрлэгийн үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахдаа нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20±5 байхаар зохицуулах юм.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэх аж.