Он гарсаар 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 9 иргэний амь насыг аварч, автомашиныг татан гаргах ажиллагааг зохион байгууллаа.
Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн “Партизан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 82 км, сумын төвөөс хойд зүгт 2 км/ Ховд голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин голын мөс цөмөрч суусан тухай дуудлагаар /2022.02.07-ны 13:18 цагт/ Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, иргэн А-ын “Фургон” загварын автомашин, Б-ын “УАЗ-469” загварын суудлын автомашинуудыг татан гаргалаа.
Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр хоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, 2021 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох