Ховд аймгийн Ховд сумын Рашаант гэдэг газар нэг хүн хаднаас бууж чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 14:21 цагт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 32 настай эрэгтэй малчин, 18 бог малын хамт 200 метр орчим өндөртэй хаданд хашигдаж буух боломжгүй байсныг нэг цаг 53 минут ажиллаж буулгажээ.