Маргаашаас эхлэн зарим нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орохоор болжээ. Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлд 1,8 км буюу гурван зогсоол сунгаж иргэдэд үйчлэхээр болсон аж.
Мөн Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу зургадугаар бичил хорооллоор хотын төвийн чиглэлд 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс үйлчилгээ үзүүлэхээр тус тус төлөвлөөд байгаа талаар Нийтийн тээврийн газраас мэдээллээ.