Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн дүнгээр 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10:30 цагийн байдлаар 47.3 мянган албан тушаалтан буюу 98.6 хувь нь мэдүүлгээ гаргаад байна. Харин АТГ-т шууд мэдүүлгээ гаргах үүрэгтэй 338 төрийн өндөр албан тушаалтнууд байгаагаас одоогоор 29 буюу 8.6 хувь гаргаагүй байна. Үүнээс 12 нь УИХ-ын гишүүн байна.
Дараах нэр бүхий байгууллагад мэдүүлэг гаргах явц харьцангуй бага хувьтай байна. Тухайлбал,
- “Эрдэнэс Монгол" ХХК
- “Эрдэнэс таван толгой” ХК
- Нийслэлийн Эрүүл мэндийн газар
- Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар
- Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
- Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал
АТГ-ын https://meduuleg.iaac.mn цахим систем нь 2022 оны 2 дугаар сарын 15-ны 23:59 цагт хаагдах тул энэ хугацаанаас өмнө уг системд нийтийн албан тушаалтан нь ХАСХОМ мэдүүлэх үүрэгтэй.
Албан тушаалтан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буюу ХАСХОМ-ийг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд нийтийн албанаас халах хүртэл сахилгын шийтгэл хүлээх эрх зүйн зохицуулалттай