Цэргийн мөргөлдөөн гарахаас болгоомжлон дэлхийн 22 орон өөрийн иргэдээ Украинаас гарахыг зөвлөөд буй. АНУ-ын хувьд дипломат төлөөлөгчийн газраа хоёр хоногийн дотор нүүлгэн шилжүүлжээ. Киев дэх ЭСЯ-ны ажилтнуудыг нүүлгэх ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 12-ны шөнөөс эхэлсэн бөгөөд ажиллагаа дуусахад 24 цаг үлдээд байгааг CBS News Цагаан ордны эх сурвалжид тулгуурлан мэдээллээ. Ням гарагаас эхлэн Украин дахь АНУ-ын консулын бүх үйлчилгээг зогсоосон байна.
Түүнчлэн Их Британи, Канад, Норвеги, Нидерланд, Шинэ Зеланд, Грек, Израиль, Латви, Австрали, Испани, Итали, Герман, Финланд, Умард Македони, Черногор, Япон, Бельги, Өмнөд Солонгос, Швед, Эстони, Литва улсууд иргэдээ нэн даруй Украиныг орхин гарахыг зөвлөжээ.