Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Соёлын сайд Ч.Номин "Каннын фестиваль, цаашлаад дүрслэх урлагийн салбарт томоохон зэрэгт ордог Венецийн Биеннальд орох шийдвэрийг гаргалаа. Ингэснээр дүрслэх урлаг болон кино урлагийн салбарынхан дэлхийн хэмжээний томоохон наадмуудад Соёлын яамны дэмжлэгтэйгээр оролцох боломжтой боллоо.
Соёлын яамны гол чиг үүргийн нэг нь Монгол Улсыг олон улсад эерэгээр сурталчлах явдал юм. Жуулчин татах тал дээр түлхүү хамтарч ажиллана.
Иймээс дэлхийн хэмжээний томоохон наадмуудад соёлын бүтээгдэхүүнийг таниулах нь чухал байна. Венецийн Биенналийн үеэр улс төр, урлагийн төлөөлөл, 8,000 гаруй хэвлэл мэдээллийн салбарынхан ирдэг. Тиймээс урлагийн бүтээлээр дамжуулан улсаа таниулах боломж бүрдэж байгаа. Бүтээлийн үнэлэмжийг дэлхийд өсгөхөд чухал үүрэгтэй.
Манай улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломжийг бий болгож байгаа. Томоохон продюсеруудыг Монголд авчирч уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливүүдийн дөрвөн кино продакшнуудтай хамтарч ажиллах суурь тавигдсан. Зургаа дугаар сард эхний кино нь орж ирж зураг авалтаа хийхээр төлөвлөсөн" гэлээ.