Энэ оны нэгдүгээр сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
ҮСХ-ны дарга Б.Батдаваа "Ажиллагчид 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.5 (0.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 8.8 (0.8%) мянгаар буурсан байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 58.3 хувь болж, өмнөх улирлаас 0.4 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 1.3 нэгж хувиар өссөн.
Ажиллагчдын тоо өмнөх улирлаас буурахад
- Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын дэд бүлгийн түвшинд, аж үйлдвэр, барилгын салбарын ажиллагчид (18.9 мянгаар),
- Хөдөө аж ахуйн салбарынх (4.6 мянгаар) тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний салбарынх (14.6 мянгаар) өссөн байна.
Мөн өрхийн сарын дундаж /үнийн нөлөөллийг арилган тооцсон/ бодит орлогын хэмжээ 2021 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19 (1.8%) мянган төгрөгөөр өсөж, харин өмнөх улирлаас 32 (2.8%) мянган төгрөгөөр буурсан байна.
Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 73 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь өрхийн сарын дундаж бодит орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс өсөхөд нөлөөлсөн" гэв.
Түүнчлэн судалгааны 2021 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлага, оны үнээр 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 69.7 (4.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 31.9 (2.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.