Б.Цэцэг түгжрэл бууруулах асуудлаар сошиал хуудаснаа ийнхүү үзэл бодлоо илэрхийлсэн байна. Түгжрэл бууруулах дээр зоригтойхон алхам хийж олигтой зүйл хиймээр байна аа!! Нэлээд бодсоны эцэст бичихээр шийдлээ. Авах гээхийн ухаанаар хандаарай!
1. Жил бүр зам ашигласны төлбөр гээд нэг машин бүтэн 12 сарын турш овор хэмжээнээсээ хамаараад 20.000₮-50.000₮ төлдөг. Энэ бол маш бага мөнгө төлж бид зам ашигладаг гэсэн үг бүр маш бага шүү! Ийм мөнгө төлөөд хэдэн зуун мянгуулаа чихцэлдээд зам хүрэлцэхгүй байна гэж хэлэхэд учир дутагдалтай! Ядаж нэг машин жилдээ 150.000₮-300.000₮ татвар зам ашигласны төлбөртөө төлдөг больё! / том оврын машины зам ашиглалтын төлбөр өндөр өөр дүнтэй байдаг шүү/
2. Зам ашигласны төлбөр нэмэгдэхийн хэрээр төсөв хөрөнгө сайжирч нийтийн тээврийн парк шинэчлэлээ засаг төрөө царайчлахгүй хийх чадамжтай болчихно! Автобус олон болж тав т болохын хирээр зорчигчдод л машинаас татгалзаж эхэлнэ. Харин автобусны үнэ нэмэх огт хэрэггүй!
3. Хөдөө орон нутгийн машиныг хотруу нэвтрүүлэхгүй болгох хэрэгтэй! Нэвтэрч хөдөлгөөнд оролцохыг хүсвэл татвар төлдөг хоногийн 20.000₮-50.000₮ гэх мэт ингэж байж орон нутгаас хотруу ирсэн машин багасна. Эсхүл тээврийн товчооны хажууд зогсоолд машинаа байрлуулж орхи гэдэг сонголт олгоно!! Жишээ нь Бээжинд зөвшөөрөл авч татвар төлөөгүй Эрээний автомашин хөдөлгөөнд оролцдоггүй бусад улс ч гэсэн ийм байдаг. Мөн нийтийн тээврээр үнэгүй зорчих түр пасс өгч болох юм.
4. Хотыг Лондон шиг бүсчлэх хэрэгтэй. 1,2,3,4 ZONE гэдэг шиг бүсчлээд төвийн зогсоол паркуудыг цагийн хуваарьт оруулж төлбөртэй болгох шаардлагатай. 1 зоний зогсоол хотын төв хамгийн үнэтэй байна. Ингэснээр албан байгууллагын гадна зогсоолууд сулрах болно. Ажилчид зогсоолд тавихаа болино.
5. Тендерийн асуудал! Маш ноцтой бөгөөд ойлгохыг хичээгээд ойлгогдох үндэслэлгүй заваан асуудал юм. Авилгатай шууд холбоотой. Тендер зарлахдаа ихэвчлэн том төсөл мэт шаардлага тавьж түүндээ хүрч чадах чадамжтай компанид өгнө гэж жүжиглэдэг гэхүү дээ. Үндсэндээ монгол компаниуд хамтарч ороод ч тендерт шалгарч чаддаггүй. Дийлэнх тендерийг Хятадын төрийн өмчит замын Монголд үйл ажиллагаа явуулдаг гэх нэртэй ганц оффис хоёр хужаатай компаниудад өгдөг бүр дүрэмтэй! Тэдгээр хятад компаниуд тендертээ шалгараад харин замаа эхлүүлэхдээ монгол компаниудтай ахин гэрээ хийж ажил олгодог. Нэг ёсондоо замын тендерыг хятадууд юу ч хийхгүй байж шалгарч аваад монголчуудад ашгаа хийсэн үнээрээ ажил санал болгодог гэсэн үг. За ингээд монгол компани мөн ашгаа гаргана ахиад гүйцэтгэгч ашиг гаргана ингээд өнөө зам маань өргөн өндрөөсөө идэгдээд нимгэн жилийн настай замар хуу юм болж орхидог!!! Үүнийг өөрчлөх цаг болсон!!! Мөн тендерт шалгарахын тулд зам тээврийн яамны төрийн нарийн тендерийн газрын хулгайчууд үндсэн дүнгээс 2-5% хувиа мөн хүртдэг байгаа шүү!!!!
6. Энэ ажлыг хийх хотын дарга үсрээд л 3 сар нохой гахайгаараа дуудуулж огцрох дээрээ тултал адгийн амьтан мэт явах болно гэхдээ тэсэх хэрэгтэй! 1 жил болчиход үр дүн гарч бүх иргэд талархаж хайрлах нь дамжиггүй!!! Ийм л зоригтой хүн хэрэгтэй байна бидэнд!!! Одоо муу нэр нам төрөөс айлтгүй шийдэл гарц байвал хийх л ёстой юм!!!! Одоо л биш бол хэзээ ч биш!!!!
7. Замын Татвар нэмэгдсэнээр өнөө гүүр шинэ замаа МУ өр зээл тавьж барихгүй юм!!!! За ойлгоно гэж найдаж байна. Татвар төлөгчдийн мөнгө шилэн дансанд байрлаж байх хэрэгтэй. Хотын дарга түгжрэлийн эсрэг хийх ажлыг хэсэгтээ оролцуулбал олон нийттэй харилцах ПИАР ажлыг үнэ төлбөргүй багт нь ороод хийгээд өгөх боломжтой гэдгээ дуулгая.