Филлер тарилга нь ямар нэгэн гаж нөлөөгүйгээр хүний биед шимэгдэж уусаж болдог бөгөөд жилийн хугацаанд бага багаар нэмүүлээд явбал илүү үр дүнтэй байдаг аж. Филлерийг хамар өндөрлөх, шанаа, хацар, амны хоёр талын унжсан хэсгүүдийг дүүргэх, хонхойсон арьс, сорвийг нөхөх зорилгоор хийдэг. Мэс хүргэхгүйгээр ажилбар хийдэг тул энэхүү арга нь мэс заслаас татгалздаг хүмүүс болон цаг завгүй хүмүүсийн хүсэлд хамгийн нийцсэн эмчилгээ аж.
- Филлер тарилга нь дараах шаардлагыг хангасан байх ёстой.
- Хүний бие дотор орж байгаа учраас харшил үүсгэх чадваргүй байх ёстой
- Хүний биед бүрэн шимэгдэж алга болдог байх ёстой
- .Гаднын биет болон мэдрэгддэггүй байх ёстой.
- Филлерийг хийсний дараа илүү натурал харагдаж байх ёстой
MINA Гоо сайхны мэс заслын эмнэлгийн эмч М.Мишээл дараах зөвлөгөөг өгчээ. Филлер тарилгыг зөвхөн эмнэлгийн нөхцөлд эмчийн заавраар хийх ёстой тарилгуудын нэг. Энэхүү тарилга нь 1-2 жил хүний биед агуулагдаад дараа нь бүрэн задарч шимэгдэж хүний биеэс гадагшилдаг. Үүнээс удаан хугацаанд хүний биед байснаар гадуур нь бүрхүүл үүсэж гаднын биетын шинж илэрдэг.Филлер тарилгыг хаана хийлгэснээс хамаараад барих хугацаа нь ондоо байдаг. Тиймээс та бүхэнд мэргэжлийн найдвартай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.