ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассын бүс нутагт тусгай ажиллагаа явуулах тушаал өгснөө зарлаж, Украин улсыг бүрэн эзлэх төлөвлөгөөгүй, зөвхөн салан тусгаарласан Донецк, Луганскийн иргэдийг Киевийн довтолгооноос хамгаалах тухай мэдэгдсэн юм.
В.Путиний мэдэгдлийн дараа Украины гадаад хэргийн сайд Дмитро Кулеба тус улсад Оросын эзлэн түрэмгийлэл эхэлсэн талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Тэрбээр, “Путин дөнгөж сая Украиныг эзлэн түрэмгийлэх цогц ажиллагааг эхлүүллээ. Амар амгалан байсан Украины хотууд цохилтод өртөж байна. Энэ бол эзлэн түрэмгийлэх дайн. Украин улс өөрийгөө хамгаалж, ялалт байгуулах болно. Дэлхий дахин Путинийг зогсоож чадна, зогсоох ёстой. Хөдлөх цаг нь боллоо” гэжээ.