Орос, Украины нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийд газрын тосны үнэ нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр брент маркийн тосны үнэ баррель нь 100.33 ам доллар болж өсжээ.
Манай улс ОХУ-ын Роснефть компанийн Ангарскаас газрын тосны бүтээгдэхүүнээ импортолдог. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон тус асуудлаар ОХУ-д ажиллахаар болсон байна. Тэрбээр газрын тосны нөөцийн тогтвортой байдлыг хангах аж.
УУХҮЯ-ны 7 хоног бүрийн статистикийн мэдээллээр, улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 152,588 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 10,678 тн, АИ-92 автобензин 39,036 тн, ДТ 99,137 тн байна.
Өөрөөр хэлбэл, АИ-92 /95,98/ автобензиний 32, А-80 автобензиний 64, ДТ-ний 36 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 75,103 тн буюу АИ-92 автобензиний 24, ДТ-ний 44 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.