Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 517 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдлаа.
Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 464,394 болж нэмэгдэв.
Шинэ тохиолдлуудын
- 279 нь Улаанбаатар хотод
- 238 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 3,105 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 818
- хүндэвтэр 2,009
- хүнд 235
- нэн хүнд 43 хүн байна.
Түүнчлэн 9,829 хүн гэрийн ажиглалтад байгаа аж. Харамсалтай нь сүүлийн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар 61-80 насны дөрвөн иргэн нас баржээ.