Оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 14 настай охин олдсон тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Түүнийг хоёрдугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид олжээ. Тухайн иргэн нь хоёрдугаар сарын 14-нд гэрээсээ гарснаас хойш ор сураггүй алга болоод байсан юм.