Өнөөдөр Беларус Украинийн хил дээрх Припят голын ойролцоо уулзаж, энхийн гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэхээр боллоо. Оросын Ерөнхийлөгч цэргүүдээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шийдвэр гаргасны дараа Украинийн талаас уулзах хүсэлтэй байгаагаа дахин мэдэгджээ. Харин уулзалтыг Беларусийн хил дээр хийх шийдвэрийг Оросын тал гаргасан. Уулзалтын үеэр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нутаг дэвсгэртээ байрлуулсан бүх онгоц, нисдэг тэрэг, пуужингуудыг газар дээр байлгахаар тохирсон гэж
Украинийн албаныхан мэдээллээ.
Эх сурвалж CNN